etoim.mn
photos/IMG_0001.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. 

Тэрбээр... Миний бие урьд тавьж байсан саналаа дахин тавих гэж байна. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах санал гаргасан.  Тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболд энэ саналыг УИХ-аас хэлэлцүүлэх боломжгүй гэж надад бичгээр хариу ирүүлж байсан.   Хагас жил болоход энэ УИХ-ын хариуцлагагүй байдал улам нэмэгдэж байгаа тул хугацаанаасаа өмнө тарах тогтоол гаргахыг та бүхэнд  дахин санал болгож байна. 

Энэ УИХ ард түмний эрх ашигт харшлах  олон гэмт зүйлийг удаа дараа хийж ирлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессийн гэрээг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанитай байгуулж, олон алдаатай бодлого явуулснаас огцорсон. УИХ-ын 39 гишүүн ЖДҮХС-гаас  жилийн 3 хувийн хүүтэй зээлийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан авсан нь тогтоогдсон. Төрийн албыг наймаалж, "60 тэрбум"-аар худалдаж байсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна. 

Албан тасалгаандаа архи согтууруулах ундаа хадгалж, хэрэглэснээр хүний амь ч үрэгдлээ. Татварын хуулиар  хүний эрхийг зөрчлөө. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь төр. Төрийн албан хаагчид ёс зүйг сахиж ирсэн. Өнөөдөр УИХ нь ард олныг сайн сайханд манлайлах чадамжгүй байна. УИХ маань гэмтнүүдийн чуулга болсныг ард түмэнд ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.  УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг та бүхнээс уриалж байна. 

Монголын төр өөрийгөө цэвэрлэх чадвартайг монголчуудад төдийгүй дэлхий дахинд үлгэрлэх нь дамжиггүй. Улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд та бүхний эр зоригтой чухал шийдвэрийг гаргахад оройлон дэмжигтүн. Энэ бол та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно хэмээлээ. 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх