etoim.mn
photos/063ae517d084deabab631fac402128b9.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг 5 дахь жилдээ 2019 оны 05 дүгээр сарын 24-ны өдөр "Хүй долоон худаг"-т зохион байгуулагдах гэж байна.

“Эрүүл иргэн-эко хөгжил 2019” спорт өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагддаг.

Энэ жилийн хувьд СХД-ийн ЗДТГ болон тус дүүргийн Биеийн тамир, Спортын хороо болон Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлог юм.

- Тус өдөрлөгийн үеэр 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт буухиа багийн тэмцээн, сонирхогчдын дугуйн марафон, сонирхогчдын ойрын зайн гүйлт зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдан  байр эзэлсэн сурагчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм. Мөн бусад төрлийн тэмцээнд оролцогч хүүхэд залуус дугуй унаж, сонирхогчоор марафонд гүйж болох юм. 

Жилээс жилд цар хүрээгээ тэлэх болсон “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг нь дараа жилээс дүүрэг бүрээс хүн бүрийн оролцоог нэмэгдүүлж, зохион байгуулж байхаар зорин ажиллаж байна. Энэ жилийн хувьд оролцож буй анхны дүүрэг нь Сонгино Хайрхан Дүүрэг болж байгаа юм. Иймээс тус дүүргийн хүүхэд залуучуудыг идэвхтэй оролцохыг "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ-аас уриалж байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх