etoim.mn
photos/эрдэнэбат.png

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Түүнийг АТГ-аас дуудаж, байцаалт авсан тухай мэдээлэл өчигдөр тархсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр “"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т дуудаж мөрдөн байцаалт явуулж байна. Надаас гэрчийн мэдүүлэг авахад би үнэн бодитоор өгсөн. Аж үйлдвэрийн сайд байхдаа албан тоот хийсэн үү гэсэн мэдүүлэг авсан. Аж үйлдвэрийн сайд байхад би бүх шийдвэр, тогтоолыг би гаргаж байсан. Миний гараар мянга мянган тогтоол, шийдвэр гарсан. Яллагдагчаар татах тогтоолыг надад танилцуулж, гарын үсэг зурсан” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т дуудаж мөрдөн байцаалт явуулж байна. Би Оросын талд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголд авчирсанаа баяртай байдаг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголд авчирснаар ямар ч хохирол гараагүй. 

"Эрдэнэт"-ийн асуудлаар ээлжит улстөржсөн үе шаттай үйл ажиллагаа явуулж байна.  Эхлээд дуулиан тарьж, дараагаар нь мөрдөн байцаалт явуулж байна. Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би өөрийгөө өмгөөлөх, хамгаалах айдас алга. 

- Та Аж үйлдвэрийн сайд байхдаа Эрдэнэтийн хувьчлалд та ямар байр суурьтай байсан бэ? 

Аж үйлдвэрийн сайдын хувиар Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Хамтын улс төрийн шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байгаа. 

Өнөөдрийн энэ өрнөж байгаа үйл явдлыг харахад 2020 оны сонгууль угтсан явдлууд болж байна. Энэ улстөржилтийг бид улс төрөөр хариулахаас өөр арга алга. 

- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан нь магадгүй зөвхөн өнөөдрийн хувьд зөв байж болох юм. Ирээдүйд үүсэх үр дагаврыг тооцож үзсэн үү? 

Эрдэнэтийн 49 хувь Монголд орж ирсэн нь яав ч буруу зүйл болохгүй. Эрдэнэт үйлдвэрийг буцаан авсан ч бид дараагийн үр дагаврын хамгийн мууг нь сонгоод байна

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.171.26]

2019-05-24 09:21:46

mun soliotoi hun yumaa