Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1c1rh7j1dkol1juk1c5f1b4p1o5c1.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг сонголоо. Байныгн хорооноос Т.Аюурсайханыг сонгох саналыг гаргасан бөгөөд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болж байгаатай огт хамааралгүйгээр "Оюутолгой"-н ажлын хэсгийг ахална гэсэн хүсэлт гаргаж байсан. "Оюутолгой"-н гэрээг дэмждэггүй гэдгээ өөрөө хэлж байсан. Энэ ажлын хэсэгт орчихоод нэг ч өдөр ажиллаагүй. Харин ажлын хэсгийн дарга болно гэж өөрөө хүсэлт гаргаад гүйсэн. Би анх удаа ажлын хэсгийн гишүүн болоод "Оюутолгой"-д анх удаа очиж үзсэн. Гэтэл Д.Тэрбишдагва ажлын хэсгийн ахлагчтай гишүүдийг Т.Аюурсайхан их дайрсан. Одоо байнгын хорооны дарга болоод  ажлын хэсгийг ч ахал гэсэн саналаа хэлье. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: "Оюутолгой"-н гэрээний асуудал дээр гишүүд санал нэгтэй байх ёстой. Энэ гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцсэн байхаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ эрх ашигт нийцэхгүй бол цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Би ажлын хэсгийн хуралдаанд нэг удаа зар ирэхээр очсон. Тэнд  гэрээг засах шаардлагатай зүйл их байсан. Би ажлын хэсгийн дүгнэлтийн талаар байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд санхүүгийн тайлан тооцоо байхгүй. Ажлын хэсгийг өөрчлөх саналаа би хоёрдугаар сарын хоёронд тавьсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг нэн яаралтай сонсоод, холбогдох тогтоол, төслөө гаргах хэрэгтэй хэмээв. 

Ийнхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг сонгохыг гишүүдийн олонх дэмжлээ. 

Үргэлжлүүлэн  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх