Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/148530895158880417af5d7.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 53,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулж,УИХ-ын гишүүд үг хэллээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой  зохицуулалтыг өөрчлөх төсөл Засгийн газраас орж ирэхгүй байна. Олон хүн ял завшиж байгаа нь илэрхий байна. ХЗДХЯ-ны цахим хуудас дээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулагдан бэлэн болсон байгаа. Засгийн газраас яагаад төслөө оруулж ирэхгүй байна. Цагаан захтны хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд, хэрэгсэхгүй бол хуулийн хугацаа нь эхнээсээ тавигдаж байна."

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ирэх жил дүгнэнэ. Гэтэл Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал байхгүй байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэж заасан. УИХ-ын гишүүд амлалтаа биелүүлье, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн хуулийн төсөл санаачилсан. Гэтэл хэлэлцэх эсэхийг нь шийдээд дарагдсан. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төслийг хэлэлцүүлж өгөөч ээ".  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгой"-н ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргав. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Шүүгч нь нэг хуультай байсныг дөрвөн хуультай болгосон. Нэгтгэж байж оруулж ирнэ. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Яамдаас санал аваад эргэлтэд оруулах гэж байна. Эрүүгийн хуулийг нэг зүйл хөдөлгөвөл хөвөрчихдөг юм. Эх захгүй зүйлийг та нар хийсэн, Х.Нямбаатар аа. Би цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу зүйл хийчихээд, галзуу зүйл хийсэн хүнээс биш надаас асуудгаа болиорой. 400 хуульч цуглуулж хэлэлцүүлэг хийсэн гэдэг чинь худлаа. Нэг асуудал гараад ирэхээр өөр хүн хайдаг аа боль. Чиний тодрох гэсэн өвчин чинь аминд чинь хүрч мэднэ шүү, Х.Нямбаатар аа. Юу гэж ойлгоно уу, өөрөө мэдээрэй. 

Улмаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг сонгохоор байнгын хорооноос санал гаргажээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх