etoim.mn
photos/batman-catwoman-kristen-stewart-1171493-1280x0.jpeg

Алдарт "Twilight" цувралын од Роберт Паттинсон Бэтмэний дүрд тоглох нь хэдийн батлагдсан билээ.

Тэгвэл төслийн багийнханд нэгэн сонирхолтой санал ирсэн байна. Тэр нь нэг үе Паттинсоны хамтрагч бас найз бүсгүй байсан жүжигчин Кристен Стюардыг Бэтвүмэний дүрд тоглуулахыг түүний фэнүүд хүсчээ. Одоогоор кино багийнхан энэ талаар ямар нэг хариу өгөөгүй байгаа ч үгүй гэж шуудхан эсэргүүцээгүй нь нааштай хариу гарч магадгүй гэсэн горьдлогыг Кристен Стюардын фэнүүдэд төрүүлсээр байгаа юм. 

Харин жүжигчин Кристен Стюардын хувьд тэрээр өнгөрсөн 2009 онд өгсөн нэгэн ярилцлагандаа түүхэн баатрын дүрд тоглохыг хүсч байгаагаа илэрхийлж байжээ. Тэрээр "би Бэлла биш харин өөр дүрээр үзэгчдэд үнэлүүлж өөрийгөө үзэгчдэд өөр өнцгөөс харуулахыг хүсч байна" хэмээн ярьсан байна. 

Хоёр жүжигчний хувьд хэдийнэ өөрсдийн чадварыг харуулж бас гайхалтай хамтрагч болж чадахаа баталсан ч тэднийг уг төсөлд хамтрах эсэхийг кино багийнхан л шийдэх үлдлээ.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: moviegasm.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх