etoim.mn
photos/60812047_1191362267711412_1429108968554233856_n_20190522113917.jpg

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг  Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн баталсан сургалтын хөтөлбөрөөр нийслэл, дүүргүүдээс томилогдсон Цэргийн штабын офицер, ахлагч нар зохион байгуулж байна.

Сургалтын үйл явцтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Цаашид сургалтын төвийн бүрэлдэхүүн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлийг явуулж, албан хаагчдыг үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг дадлагыг нэмэгдүүлж, сахилга зохион байгуулалт, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэх алба хаах хугацаандаа хэрэгжүүлэх бэлтгэлжилтийг хангахаар ажиллаж байна.

ULAANBAATAR.MN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх