etoim.mn
photos/60812515_832472263796915_2348571293789454336_n.jpg

Өнөөдөр “Даяар Монгол” хөдөлгөөний зохицуулагч Хон хэрээдийн Б.Энхбат, "Хөх Монгол" бүлгэм болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэд дараах гурван асуудлаар мэдээлэл хийх бөгөөд эдгээр нь улс орны ирээдүйн төлөө гэдгийг онцолж байсан юм.  

Нэгдүгээрт: Бид УИХ-ын дарга Г.Занданшатар болон 76 гишүүнд болон Засгийн газар, хууль зүйн яаманд дөрөв дэх удаагаа шаардлага хүргүүлээд байна. Эхний гурван шаардлагад дээрх газрууд тодорхой хэмжээгээр хариу өгч зарим нэг ажлуудыг хийж байгаа гэж ойлгож байна. Энэ  удаад бид Монгол улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар, УИХ-д хандан 2000 оноос хойш УИХ-ын баталсан хуулиудад ямар хувь хүн, лобби бүлэг засвар хийснийг шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулахыг шаардсан шаардлага хүргүүлж байна. Энэ комисс нь С.Зориг агсны хэргийг шалгах комиссоос чухал. Учир нь УИХ-ын баталсан хуулийг гадаадынхны захиалгаар, мөнгөтэй залилан мэхлэгчдийн захиалгаар хуулийн заалтуудыг  өөрчилсөөр хэдийнэ  20 гаруй жил болчихсон. 

Тиймээс хуульд өөрчлөлт оруулсан процесс бүрийг сайтар шалгах ёстой. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хийсэн өөрчлөлтийг шалгах хэрэгтэй. өөрийн биеэр мэдэрч, мэдэж авсан зүйлээрээ жишээ дурьдахад "Намайг гэмт хэрэгт холбогдон шоронд ороход Монгол улсын хуулиар үед цаазаар авах ял авсан хүний хэргийг УДШ заавал хянан хэлэлцдэг байсан. Мөн тухайн гэмт хэрэгт яллагдаж байгаа хүн тэр хэргээрээ давж заалдах эрхтэй байсан. Гэтэл миний хэрэг шийдэгдэх явцад эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулан цаазын ял авсан хүн УДШ-д гомдол гаргах эрхгүй болсон. Монгол 2016 онд эрүүгийн байцаан шийтгэх хуульд маш ноцтой нэг хуулийн заалт оруулсан. Энэ нь анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан  захирамжийг Ерөнхий шүүгч нь хянах эрхтэй байсан бөгөөд хэрэв УДШ-ийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол Ерөнхий шүүгчид гомдол гаргаж бүх шүүгчдийн хурлаар хянан хэлэлцдэг байсныг болиулчихсан. Энэ маягаар ашигт малтмалын хууль зэрэг олон хуулийг өөрчилчихсөн. Хуулинд оруулсан луйварчдын хэргийг илрүүлэхгүй бол Монгол улс хөгжихгүй. Эвдэрхий машины жолоочийг мянга солиод тэр машин явахгүй. Тэрэн шиг мянга их хурлын даргыг, Авилгатай тэмцэх газрын даргыг солиод асуудлууд шийдэгхгүй. Тиймээс төрийн хуулийг өөрчилсөн хүмүүсийг шоронд суулгадаг болгох хэрэгтэй. 

Хоёрдугаарт: УИХ-ын гишүүн Монгол улсын иргэдээ алагчлан үзэх ёсгүй.  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр  шоронгоос гарсан хүн иргэдийн хөдөлгөөн өрнүүлж болохгүй гэж адалж байна. Өнөөдөр Монгол улсын түүхэнд шоронгийн хаалга татсан маш олон хүн энэ улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан гэдгийг хэлмээр байна. XX зууны Монголын утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдорж гянданд тарчилж байхдаа чихрийн цаасан дээр "Шорон чиний буйран дээр шарилж ургахын цагт

Хуяг чиний хүүрэн дээр дуугарах цагт" гээд бичиж байсан хүний үндэслэсэн Монголын утга зохиол өнөөдөр цэцэглэж байна. Мөн эрдэмтэн Б.Ринчен шоронд сууж байхдаа бичсэн сонгодог бүтээлүүд энэ төрийг авч явж байна. Шоронгийн хоригдол болж байсан Дамдинсүрэнгийн бичсэн төрийн дуулал өнөөдөр эгшиглэж байна. Ардчилалын дараа үеийн жишээ гэвэл шоронгийн хуягт зодуулж хатсан боорцог мэрж байсан хүн өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга, НИТХ-ын дарга хийгээд явж байна шүү. Яагаад шоронд гянданд сууж байсан гээд бусдыг адлаад байгаа юм. Хийсэн хэргийнхээ ялыг үүрээд гарч ирээд мөрөөрөө байгаа хүмүүсийг адлах хэрэггүй. Шоронгоос суллагдаад дахин хэрэг хийсэн хүмүүс байгаа л байх. Тэглээ гээд бүгдийг нь буруутгаж адлах хэрэггүй. Тиймээс УИХ-ын гишүүн  Б.Дэлгэрсайхан гишүүн Монголынхоо ард иргэдээс уучлалт гуйх ёстой. Түүнчлэн Монгол улсын нууцын зэрэглэлд байгаа хавтаст хэргийг БНХАУ-ын нэг хүн бариад түүгээрээ намайг сүрдүүлэх гээд явж байгааг их гайхаж байна. Тэр мэдээллийг дурын хүн авчихдаггүй юм.

Гуравдугаарт: Өнөөдөр Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нэрээр төрийн толгой дээр гарсан Хятдуудын дураараа дургих үйлдэл хэрээс хэтэрлээ. Хэн ч мэдэгдэхгүй нэг Хужаа орж ирээд ганц хүний мэдэлтэй компани гэж их гоё юм ярьж ажлаа эхлүүлээд хэсэг хугацааны дараа ашигт малтмалын салбарт ажиллаад зогсохгүй татвар төлөхөөс зайлсхийж байна. УИХ-д сууж байгаа бүх хүн өөртөө ашиг олох гэж, өөрийнхөө хамааралтай компанид ашиг олох зорилгоор ирсэн учраас төрийн дээр энэ компаниуд гараад суучихлаа.

Тэд Монгол улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж байж Монгол ажилчдыг хөдөлмөрийн хуульд заасны дагуу авч ажиллуулдахгүй дураараа ажлуулж, халаад зогсохгүй доромжилж хөөдөг зэрэг асуудлууд газар аваад удаж байна. 

Хуулийг дагаад явж байгаа компанийг бид хятад байна уу, солонгос байна уу хамаагүй хүндэтгэнэ.  Харин дагаагүйтэй тэмцэнэ.

Монголын хуулийг үл тоож байгаа Хятад компаниудын нэг болох Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Меню Шиши”, “Баян-Ундрах” компани. Тэд Дорноговь аймагт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ уул уурхай, ашигт малтмалын газраас нүүрс олборлох зөвшөөрлийг зурган удаа авсан байдаг. Мөн одоо Налайх дүүрэгт ТЭЗҮ байхгүй шахмал түлшний үйлдвэр бариад, ашиглалтад оруулчихсан явж байна.

Мөн Монгол Улсын татварын албанд 200 сая төгрөг төлөөгүй гэх баримтуудыг Дорноговь аймгийн татварын албанаас гаргуулж харсан. Энэ компанийн ерөнхий захирал нь монголд байдаггүй бөгөөд Хятдаас компанийхаа үйл ажиллагааг удирддаг. Харин Монгол дахь захирал нь гэж 1990 оны хятад залуу байна. Тэд ихэнхдээ хятадууд авч ажиллуулдаг бөгөөд өөн тооны монгол ажилтантай. Үйл ажиллагаа эрхэлдэг аймагтаа ямар нэгэн бүтээн байгуулалт, хандив тусламж ч үзүүлээгүй. Энэ замбараагүй зүйлсийн эсрэг бид нэгдэж, тэмцэх хэрэгтэй төдийгүй тус зөрчилтэй хятад компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг ерөнхий сайд, Ашигт малтмалын газруудаас хүсэж байна" гэлээ.

Түүнчлэн газрын наймааг зогсоохыг шаардаж байна. Нэг Хятад хүн Монгол улсын иргэн болох хүсэлт тавиад тэрийг нь манай улс хүлээж аваад. Тэр хүн нь иргэншил авсан даруйдаа Монголын газрыг худалдаж аваад үнэд оруулж зардаг. Тэгээд болоогүй  Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжилд саад болж байна. 

Хятдад хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс Монголд ирээд иргэншил хүсэхэд нь манайхан зөвшөөрчидөг. Гадаадын иргэн харьяатынхан ямар хүн иргэншил хүсч байгааг яагаад судалж үзэлгүй иргэншил өгдгийг нь гайхаж байна. Тэр иргэншил авсан хүмүүс нь зүгээр ч байхгүй гэр бүл хамаатан саднуудаа дуудаад бас иргэншил аваад өгчихдөг. 

Яагаад ийм хариуцлагагүй байгааг ойлгохгүй байна. 

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Нямдаржаа: Хятадуудаас болоод хохирч байгаа бас нэг жишээ хэлэхэд: Анх байгуулагдахдаа Баянгол дүүрэг дэх жишиг хороолол болно гэж байсан “Богд ар хороолол”. Анх энэ хорооллыг барихдаа төлөвлөгөө ёсоороо 3,515 мкв газарт сургууль, цэцэрлэг барих ёстой байсан. 2008 онд хэсэгчилсэн төлөвлөгөө ч орсон. Гэтэл одоо  хэр нь тэнд сургууль, цэцэрлэг бариагүй, газар нь хэвээрээ байна. Яагаад ийм байхад хариуцлага тооцохгүй байгаа нь сонин. Энэ компанийн захирал гэх Х.Идэнбаяр гэж монгол иргэншил авсан хятад хүн бий. Тэр өөрийн дүү нараараа Монгол улсын иргэний алуулна гээд заналхийлээд явж байна. Хэрэв надад болон миний ойр дотны хзүмүүст ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл тохиолдвол зөвхөн Хятад гаралтай Монголын иргэншилтэй Х.Идэнбаяр гэгчтэй шууд холбоотой гэдгийг цагдаагийнхан мэдэгдэж байна" гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх