Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d082cf8ea14ba32702dadf695570e067.jpg

Урин дулаан зуны улирал айлчилж, аялал жуулчлалын цаг хаяанд ирсэн энэ үед Монгол орныг зорих гадаадын аялагчдын тоо эрс нэмэгддэг билээ. Энэ жил салбарын яамнаас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан 15 мянган хүнийг аялал жуулчлалын үйлчилгээний соёлд үнэгүй сургахаар болж байна.   Дашрамд дуулгахад, манай улс өнгөрсөн 2018 онд 529 мянган жуулчин хүлээн авч, 569 сая ам.долларын орлого олжээ. Улсын хэмжээнд 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз ажиллаж, 54 мянга орчим ажлын байр бий болгоод байна. Ирэх 2020 онд манай улс нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн байгаа билээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх