etoim.mn
photos/Kyuhyun-The-Day-We-Meet-Again.jpg

Алдарт Super junior хамтлагийн гишүүн Kyuhyun цэргээс халагдаад удаагүй байгаа билээ. Түүнийг цэргээс халагдахаас гурав хоногийн өмнө алдарт "Radio star" шоуг дахин хөтлөнө хэмээн SM интертаймэнтээс мэдээлж байсан боловч тэрээр дахин уг шоуг хөтлөх боломжгүй хэмээн өнөөдөр мэдээллээ. 

Kyuhyun-ыг дахин "Radio star--ыг хөтлөхгүй гэсэн мэдээлэл гарсан даруйд ELF-үүд буюу хамтлагийн фэнүүд ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Харин Kyuhyun өөрийн гаргасан шийдвэрийг  "Миний бие энэхүү шоу нэвтрүүлгийг хөтлөөд багагүй хугацаа өнгөрсөн. Нэвтрүүлгийн багийнхан болон үзэгчид ч надад сайхан хандаж өөр өөрсдийн магтаал зөвөлгөөг харамгүй өгдөг байсанд одоо хэр нь талархаж явдаг. Би өдөр бүр шинэ зүйлд суралцаж, бас фэнүүдээсээ илүү их хайр мэдэрдэг байсан. Цэргээс халагдахаас өмнө шоугаа дахин хөтлөнө хэмээн баярлаж байсан ч ажлын хувиараас болоод яах ч аргагүй ийм шийдвэр гаргалаа" гэсэн утга бүхий захидлаар тайлбарлажээ. 

Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр түүний нэвтрүүлгийн талаар зарим нитизүүд болон анти нар ихээхэн шүүмж бичдэг. Магадгүй түүнийг ийм шийдвэр гаргахад түлхэц болсон болов уу? Мөн хэдийгээр тэрээр нэвтрүүлгийн багийнхантай маш сайн зөвлөлдөж алдаа гаргахгүй байхын хичээдэг ч тэрээр мэргэжлийн хүн биш учраас мөн урт хугацааны турш олон нийтийн өмнө гараагүй нь нөлөөлсөн болов уу гэж нэвтрүүлгийн багийнхан үзсэн байна. 

Хэдийгээр Kyuhyun "Radio star3 шоуг орхиж байгаа ч өөр хэд хэдэн шоу нэвтрүүлэгт МС болон оролцогчийн хувиар оролцох учир түүний шийдвэрийг шүүмжлэхгүйгээр харин ч дэмжхийг хүсч байна хэмээн нэвтрүүлгийн багийн албан ёсны цахим хуудсанд бичжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Soompi.com

koreaboo.com

kpop.news

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх