etoim.mn
photos/тэрбумтан_b.jpg

Америкийн тэрбумтан, "Vista Equity Partners" хөрөнгө оруулалтын компанийн тэргүүн, хүмүүнлэгийн үйлстэн Роберт Фредерик Смит сургалтын төлбөрөө төлж чадахгүй олон оюутнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

Тэрбумтан эр өчигдөр Жоржиа мужийн Атланта хотын "Морхаус" коллежийн төгсгөлийн баярт уригдаж, индэр дээрээс үг хэлэх үедээ "2019 оны бүх төгсөгчийн сургалтын төлбөрийг тэглэж буй"-гаа зарласан нь олныг баярлуулсан байна. 

Тэрбээр "Энэ бол та бүхэнд хийж буй миний хөрөнгө оруулалт. Та бүхний цаашдын аялалд шатахуун хийж өглөө" гэж мэдэгджээ. Түүнийг ийнхүү хэлэхэд оюутнууд болон гэр бүлийнх нь талархан хүлээн авчээ. 

Коллежийн захирал Дэвид Томас "2019 онд 396 оюутан төгсч байгаа. Эдгээр оюутны сургалтын төлбөр ойролцоогоор 40 сая ам.доллар. Оюутнуудыг төлбөрөөс чөлөөлсөн явдал бол "та бүхэнд эрх чөлөө бэлэглэсэн явдал" гэж мэдэгдлээ. 

"Морхаус" коллеж бол арьс өнгөний үзлийг халж, өнгөт арьстай эрчүүдийг элсүүлэн дээд боловсрол олгосон анхны коллеж юм. 

150 жилийн түүхтэй уг коллежид тэмцэгч Мартин Лютер Кинг, холливуудын нэрт жүжигчин Самуэл Жэксон нар төгсчээ. 

Нийт 5.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Роберт Смит уг коллежийг төгссөн бөгөөд 2011 онд сургуулийнхаа сургалтын баазыг сайжруулах зорилгоор 1.5 сая ам.долларын хандив өргөж байв. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

oyunaJ

[79.176.54.216]

2019-05-21 19:23:08

Jinkhene Ezendee ochson khorongo oruulalt