etoim.mn
photos/1f1122_60099941_357307354917674_7139188501626486784_n_x974.jpg

Туул гол дээгүүрх 289.4 у/м, 21.9 метр өргөнтэй 2 эгнээ төмөрбетон гүүрийг барих ажил үргэлжилж байна.

Төслийн гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК  барилгын ажлыг график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа юм.

Тавдугаар сарын 14-ний байдлаар шинэ гүүрийн барилга угсралтын ажлын суурь, тулгуур, дам нуруу угсралтын ажил бүрэн дуусжээ. Харин зорчих хэсэг болон явган замыг тавьж эхэлсэн байна.

Одоогоор гүүрийн барилгын ажил 70 хувьд хүрчээ.

Гүүрийн барилгын ажил 2019 оны 6 дугаар сард дуусаж, хуучин гүүрийн засварын ажил эхэлнэ гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх