Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1558329635_olloo_mn_1507107979_nomtoibayar.jpg

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт Төрийн ордонд  учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. АН-аас Г.Батхүү агсны гэнэтийн нас барсан шалтгааны талаар мэдээлэл хийхдээ "Хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан" гэж тодотгосон юм.   

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: “Энэ 17-ны орой манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Сүүлд уулзсан Ардын намын гишүүнийг хайгаад эргэлзээд байх зүйлгүй. Тэр хүн нь би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсны даргаа 19:00 цагийн үед бүлгийн хуралд орсон бөгөөд тэр үед сэтгүүлчид байсан.  Цагдаагийн байгууллагад хаана таарсан, юу ярьсан талаараа мэдүүлэг өгсөн. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хаясан байдалтай байсан. Нүүрний судас улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж байсан” гэсэн мэдээллийг өглөө. 

Мөн Г.Батхүү УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өрөөгөөр орсон гэх мэдээлэл байгаа.

АН-ын дарга С.Эрдэнэ: "Тухайн өдөр манай өрөөгөөр ороод гарсан гэсэн зүйл байхгүй. Тухайн өдөр би үдээс хойш ордонд байгаагүй. Тэр өдөр манай АН-ын зөвлөлийн хуралд хуралдаад, үдээс хойш АН-ын үзэл баримтлал, үндэсний аяны нээлт болсон" гэсэн тайлбар хийлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх