etoim.mn
photos/ЦАГДАА.png

УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Г.Батхүү энэ сарын 17-ны өдөр Төрийн ордны баруун жигүүрт нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар АН-аас өөрсдийн байр суурийг илтгэн мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэд энэхүү хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргажсан байна. Тус мэдэгдэлд: 

"2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны 1 давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна. Хэргийг цагдаагийн байгуулга шалгаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна" гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх