Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ce0b76d9295b.jpg

Өмнөговь аймгийн уугуул Дэлхийн аварга тамирчин Ц.Раднаад Австрали улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг нь шийдвэрлэж өглөө.

Тус аймгаас төрөн гарсан авъяастнуудын "Их ундарга" тоглолт Улаанбаатар хотноо болсон. Энэ үеэр 85 насандаа дэлхийн аварга болсон Ц.Раднаад хүндэтгэл үзүүлж, Өмнөговь аймгийн Хүндэт тэмдэг, мөнгөн шагналаар шагнаж, дараагийн тэмцээнд явах зардал буюу 7 сая 300 мянган төгрөгийн батламжийг гардуулсан байна.

Ц.Раднаа нь 85 насандаа дэлхийн аварга шалгаруулах 88 орны 5000 гаруй тамирчин оролцсон тэмцээнээс 400 метрийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдэж алтан медаль, саадтай 60 метрийн гүйлтэд алтан медаль, 200 метрийн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх