etoim.mn
photos/798.jpg

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг билээ.

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

  • Сая төрсөн нярай- 22-23 цаг

  • 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг

  • 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг

  • 8-10 насны хүүхэд-10-11 цаг

  • 11-12 насны хүүхэд- 10 цаг

  • 13-14 насны хүүхэд -9.5 цаг

  • 15-16 насны хүүхэд -9 цаг

  • 17-18 насны хүүхэд -8.5 цаг

  • Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг

  • Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай гэнэ.

Харин дээрх тогтоосон хэмжээнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогджээ. Нойр дутуу явах юм уу, хэт их унтсанаар хүний анхаарал сулардаг байна. Энэ нь цаашлаад машин жолоодох, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед илэрч осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг юм байна.

Мөн хүний унтах хугацаа наснаас нь хамаарч хүүхдүүд олон цагаар унтаж байхад хөгшид бараг унтдаггүй нь юутай холбоотой вэ гэдгийг эрдэмтэд судлан дараах дүгнэлтэд хүрчээ.

Таалагдахгүй байна

10
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.179.27.59]

2019-05-20 17:29:29