Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/60325756_1162877440585493_6795979116702072832_n.jpg

Өчигдөр буюу 5-р сарын 16-ний 21:36 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд вагон машинтай мөргөлдсөн байна гэсэн мэдээлэл цагдаагийн газар иржээ.

Тус мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р км-н 9-р зуутын гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан 2 иргэн газар дээрээ нас барсан байжээ. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тиймээс жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарна хэмээн анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэйг анхаарч хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх