Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bayarmagnai-810x500.jpg

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг 2018 оны арваннэгдүгээр сард ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээд нь зээл авсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ЗГХЭГ-ийн зүгээс нөхөн томилгоог өнөө хүртэл хийгээгүй байгаа бөгөөд түүний оронд Хѳгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнайг томилохоор болжээ. Тэрбээр өмнө нь Эрчим хүчний яамны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж байсан юм.

Сануулахад, Засгийн газрын хэрэг эрхлэх газар/ЗГХЭГ/-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилж байсан билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ork

[103.244.253.179]

2019-05-18 13:20:28

uhej baisan muu orkuud