etoim.mn
photos/60253276_426738024780213_7735122502505988096_n.jpg

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-очир нарт хариуцлага тооцсон тухай мэдээлсэн. Тэгвэл  УИХ-ын чуулганы хуралдааны үеэр дээрх гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: УИХ-ын гишүүний асуудлыг нам дээр татаж авч, Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болох шийдвэр гаргажээ. Нэртэйгээр нь хөөчихөөч. МАН коммунист нам болсон юм уу. Байнгын хорооны даргын үүргээ гүйцэтгэсэн. ТЕГ хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. УИХ-ын гишүүдэд танилцуулаагүй материал биш, хоёрдугаар сарын 2-ноос хойш Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаад тараасан шүү дээ. "Оюу толгой" компани Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар албан ёсоор тайлбар өгөх хүсэлт ирүүлсний дагуу явуулсан. Энэ бол Байнгын хорооны өдөр тутам явагддаг л үйл ажиллагаа.  Төрийн ажил явж байна шүү дээ. УИХ-ын дарга анхаарахгүй бол болохгүй. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Энэ нам төрийн үйл ажиллагаанд ордог, УИХ-ын гишүүнийг намын Хялатын хороо хянадаг, Байнгын хорооны дарга нь шийддэг болсон юм уу?

Тойрог авах санаархал байгаа бол авч болно. Говь-Алтайг надаас авч болно, ингэж хүч түрж, балмад авир гаргаж болохгүй. Нэгдүгээрт, би тийм шийдвэр бүхий бичиг цаас аваагүй. Хоёрдугаарт, тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг Ш.Раднаасэдээс салгах гэсэн санаа. Энэ асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос асуух хэрэгтэй байх. Гуравдугаарт, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна.

Гишүүдийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа "Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг шалгаж, Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцүүлнэ. Нууц задруулсан эсэх талаар ТЕГ дүгнэлтээ өгөх байх. Төр, ард түмний эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой УИХ-ын гишүүний үйл ажиллагаатай холбоотойгоор намын Хяналтын хороо ёс зүйн дүгнэлт гаргах ёсгүй. Асуудал байвал Ёс зүйн хороо, хууль хяналтын байгууллага холбогдох шийдвэр гаргах ёстой" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.100.210]

2019-05-17 12:42:46

toirogiig ni ene xund omchlood ogchixson bdag yumuu yamar sonin yum be