etoim.mn
photos/olloo_mn_1508201481_22532285_1363221913795815_1948629767_o.jpg

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр нэмэгдүүлснээр хамрагдах иргэдийн тоо 2.3 дахин болоод байна.

Энэ талаар өнөөдөр БХБ-ын сайд Х.Баделхан мэдэгдэхдээ, “Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ийнхүү хоёр дахин нэмэгдүүлсэн нь томоохон, анхны, их хэмжээний санхүүжилт болж буй”-г онцолж байв. Нэмэгдүүлсэн эх үүсвэрийг хаанаас, хэрхэн санхүүжүүлж буй талаар тавьсан сэтгүүлчдийн асуултанд тэрээр, “Зээлийг гурван эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 115 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөр 100 тэрбум төгрөг, арилжааны банкуудын зээлийн эх үүсвэрээр 300 тэрбум төгрөгийг тус тус гаргаж байна. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг анх удаагаа 2 дахин нэмэгдүүллээ. Журмын дагуу нийт зээлийн 30 хувийг орон нутагт олгоно” гэсэн хариу өгөв.

Өмнө нь жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлд хамрагддаг байсан бол одоо эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж 500 тэрбум төгрөгт хүргэснээр 12 мянган өрхийг зээлд хамруулан, орон сууцтай болгох боломж бүрдэж байна. Мөн иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад 60 хүртэлх сая төгрөгийн ипотекийн зээл авах боломжтой. Үүний үр дүнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 зээлдэгчид 114 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн байна. Цаашид сар бүр 36-40 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөөд байна гэж БХБЯ-наас мэдээллээ.

2013 оноос эхлэн иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд жилд дунджаар 750 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 10 мянга гаруй иргэнд олгож байсан ч манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар тус зээлийг хязгаарлах шаардлагатай болсон юм. 

Иргэд ипотекийн зээлийг хүртэх нь 2017 оноос эрс багассан. Энэ нь иргэдийн орон сууцны эрэлтийг бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул БХБЯ-наас ипотекийн зээлийг аль болох хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон  “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулсан юм.

 

Эх сурвалж: Монцамэ.мн 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх