etoim.mn
photos/fa2d4a265bf1aa8e5fba49b626505e6b75de004c.jpg

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Р.Х нь 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 настай дагавар охиноо хүчиндсэн гэмт хэрэг гарсан.

Уг хэрэгт  прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 6-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна.

Р.Х-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: Баянгол дүүргийн прокурорын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх