Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/164445-18062015-1434615698-139584323-HUYGA.jpg

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа мэдээллээ. Тэрээр “Капитал” банкны харилцагч иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Үүний эзнийг олоход анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: С.Эрдэнэ улаан цайм худал ярьж байна. “Банканд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй” гэсэн. Гэтэл С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон. Тэр байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журамд аль банканд байршуулахыг заавал С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авна гээд заачихсан. Өөрөө хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж байгаа нь их муухай юм. Тиймээс бичиг цаасыг нь нягтлаад үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Энэ асуудалд холбогдсон, бараг зохион байгуулсан байж болох С.Эрдэнийн талаар АТГ-т гомдол гаргаж байгаа юм” гэлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх