Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fullsizephoto1054898.jpg

Солонгосын OCN телевизийн бүтээл "Дуу хоолой" цувралын шинэ бүлэг энэ оны эхний хагаст үзэгчдийн хүртээл болох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус цувралын шинэ бүлэг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болжээ.  

Төслийн багийнханы хэлж байгаагаар хэдийгээр кинонд интэрнэтийн хамгийн хар бараан, хууль бус үйл ажиллагаа явагддаг хэсэг болох "Dark web" буюу "Хориотой вэб"-ээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж байгааг харуулж байгаа боловч үүгээр дамжуулан хэн нэгний сонгосон ямарваа нэг сонголтын цаана сүүдэр буюу эрсдэл гээч хүчин зүйл байдгийг хүүхэд залуучуудад ойлгуулахыг хичээсэн гэжээ. 

Түүнчлэн цуврал нь эхний ангиасаа хэлээд л хандалт өндөртэй байгаа бөгөөд төслийн багийнхан үүнд ихээхэн баяртай байгаагаа өөрсдийн цахим хуудсуудаар дамжуулан илэрхийлэн төслийг дуусах хүртэл хамт байж илүү их адал явдал, сэтгэл догдлолоор аялахыг хүссэн байна.    

"Дуу хоолой" цуврал "Алтан цаг" багийн мөрдөгч Ду Кан Ү үл мэдэгдэх шалтгаанаар алга болоод 8 сарын дараа сураг гарсан ч тэр нь Японд хүнийг хэрцгийгээр мөчилж алсан хэргийн газартай холбогддог. Үүнээс л " Гурав дахь алтан цаг" багийнханы адал явдал, тэмцэл эхэлнэ.

 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх