etoim.mn
photos/atg aa.png

АТГ-ын гадна талбайд Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлөөс “Капитал” банкны дампуурал болон төрийн тусгай сангуудын зээлийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Өнөөдөр Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлөөс “Капитал” банкны хохирогчдын өмнөөс Авилгатай тэмцэх газарт хандлаа.

Тэд ард түмний хөлс хүчээ гарган байж цуглуулсан татварын мөнгийг буюу ниймгийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд хадгалуулахад авлига өгсөн, авсан шинжтэй гэж үзэж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан, АН-ын дарга С.Эрдэнэ болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Уртнасан, УИХ-ын гишүүн Т.Ундармаа нарыг заавал шалгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн "Капитал" банкны актив, төлбөр гүйцэтгэх чадвар болон бусад холбогдох журмын заалтыг хангах боломжгүйг мэдсээр байж зарим төрийн сангуудын хөрөнгийг санаатайгаар байршуулсан үйлдэлд улс төрийн нэр бүхий хүмүүсийг шалгасанаар ард түмэнд үзүүлэх төрийн үйлчилгээ сааталгүй үргэлжилэхийн зэрэгцээ авилга гэдэг зүйлээр бүгдийг хийж болдог гэсэн ТОМЧУУДЫН ЖИЖИГХЭН БОДЛЫГ үгүй хийх боломжтой гэж үзэж байгааг илэрхийлсэн юм.  

 Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх