etoim.mn
photos/jdu-jijig_dund_uildverleliig_hugjuuleh_san.jpg

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  1. Төрийн өндөр албан тушаалтан, гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  2. Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  5. Хөнгөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  7. Хөнгөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банканд тавигдах шаардлагыг бий болгосон.
  8. Хөнгөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
  9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн .
  10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
  11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
  13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  14. Дээд хэмжээ-ЖДҮХС 1.0 тэрбум хүртэлх Дээд хэмжээ- Орон нутаг 200.0 сая хүртэлх Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая Доод хэмжээ- Орон нутаг 20.0 сая хүртэлх болж өөрчлөгдсөн” 

Журманд зааснаар төслийг гурван үе шаттайгаар хүлээн авахаар ажиллаж байна.

  • Төслийг энэ оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 10-ныг хүртэлЖДҮХС болон Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд дээр хүлээн авна.
  • Төсөл хүлээн авахдаа иргэн, АНН-ийн мэдээллийг боломжит байдлаар авах зорилгоор Үндэсний дата төв, Татварын ерөнхий газартай ЖДҮХС хамтран ажиллах гэрээ байгуулсан тул иргэний хурууны хээг ашиглан мэдээллийг баталгаажуулна.
  • Мөн орон нутагт төслийн үнэлгээ хийх бүсчилсэн сургалтыг тавдугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, дэд хорооны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл, зааварчилгаа өгнө.

Мөн энэ жил иргэн, ААН-ийн бүртгэлийн дугаар давхардахгүй байхаар зохицуулсан. Бас шинэ багийн зохион байгуулалттайгаар шинэ журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх