etoim.mn
photos/olloo_mn_1557822694_mah.jpg

70 гаруй сая толгой малтай улс эх оронд минь мах магнаг болж үнэ нь тэнгэрт хадаж, тансаг хэрэглээнд орсон билээ. Махны үнийн хөөрөгдөл ард иргэдийг галзууруулахад хүргэсэн байгаа юм. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө “Хүчит шонхор” зах дээр 9500 төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах 16500 төгрөг болтлоо өсөв. Хонины ястай мах 9800, цул мах 11000 төгрөгт хүрсэн. Харин иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны жижиглэнгийн үнэ 15-16 мянган төгрөгт хүрсэн. Тэгвэл махны үнэ өссөн асуудалд салбарын сайдад нь Засгийн газраас даалгавар өгч, махны үнийг зохиомолоор өсгөөд байгаа компаниудыг Тагнуулын байгууллагаас шалгахаар болжээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Мах, гурилтай холбоотой цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгасан. Энэ долоо хоногийн пүрэв юм уу баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярина. Зохион байгуулалттай, 2-3 компани нийлж махны үнэ хөөрөгдсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнийг ТЕГ-т шилжүүлсэн. ТЕГ Засгийн газарт мэдээлэл өгсний дараа зохиомол нөхцөл байдал үүсгэсэн үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээлэх байх. Махны үнэ өссөн асуудлыг хятадуудтай холбоотой үйлдвэрлэл гэж хэлмээргүй байна. Юутай ч ийм зүйл байж болохгүй. Одоо байгаа нөөцийн махыг хугацаанаас нь өмнө гаргах асуудалд анхаарч байна" гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

X

[66.181.161.69]

2019-05-14 19:28:04

Shiideed hariutslgiin vhteln tootsoj torguuliin tavih heregtei ydarsan ard olnoo ulam suhrvvlj umhii lalariin hujaa nartai vgsen huivaldaj hodoodooron barih ajlgaa yvuulj bgaa shunaliin tiip bolson vheervvdiig hurdan barij olond il bolgo