etoim.mn
photos/IMG_5718.jpg

Өнөөдөр ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагдсан талаар ХХААХҮЯ-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: өнгөрсөн жил ЖДҮХСангийн зээлтэй холбоотой асуудал иргэдийг багагүй бухимдуулсан. Тиймээс тус сантай холбоотой шинэ журам гаргаж хэд хэдэн зүйл заалтыг нэмж тусгасан. Үүнд төрийн өндөр албан тушаалтан болон тэдний гэр бүлийнхний харьяалад байдаг  компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан.  Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй гэсэн тодорхой заалт оруулсан.

Мөн тус журманд зээл хүсэгч ААН болон иргэдэд зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгохоор болсон.

Үүнээс гадна шинэ журманд 

- Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлэх

- Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй иргэн ААН-ийг  төслийн сонгон шалгаруулалтад хамруулахгүй байх

- ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулах

- ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авах  Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгох зэрэг заалтуудыг нэмж оруулсан бөгөөд уг шинэчилсэн журам өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгахыг хичээсэн гэлээ.

ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг: Өнгөрсөн  2018 онд  тус сангаас  233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөнөөс  20.5 тэрбум төгрөгийг  зарцуулах эрх нь орон нутагт шилжсэн байна. Үлдсэн хэсгийн арилуааны банк болон сангаар дамжуулан олгохоор ажиллаж байна. Шинэчилсэн журамд тусгагдсаны дагуу төслийг гурван үе шаттайгаар хүлээн аьахаар болсон.

 Түүнчлэн  2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд ЖДҮХС болон СХД болон Хан –Уул дүүргүүдэд мөн ЖДҮ-үүдийг дэмжих төвүүд дээр авна.

Мөн иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг цогц байдлаар боломжит төрийн мэдээллүүдийг авах зорилгоор “Үндэсний дата төв”, “Татварын ерөнхий газар”-тай хамтран ажилахаар болсон. Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид хамаарах мэдээллийг хурууны хээгээр дамжуулан газар дээр нь хэвлэж өгч ажиллаж байгаа.

Зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өгөх боломжтой юу?

Өнгөрсөн онд иргэн , ААН-д өгсөн зээлийн эргэн төлөлтөнд гол анхаарлаа хандуулсан бөгөөд он гарсанаас хойш ЖДҮХС-аас ямар нэг байдлаар зээл олгоогүй. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС ойролцоогоор 280 орчим тэрбум төгрөгийн авлагатай байна. Өөрөөр хэлбэл иргэд ААН-үүдэд өгсөн зээл эргэн төлөгдөөгүй гэсэн үг.

Мөн 90 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй байна. Түүнчлэн он гарсанаас хойш 50 орчим тэрбум төгрөгийн авалгыг барагдуулсан гэсэн тооцоо гарсан.

Үүнээс гадна зарим зээлдэгчдийн эргүүлэн төлсөн мөнгөнөөс бусад зээл хүсэгчдэд зээл өгөх боломжгүй юм уу? гэсэн асуулт ихээр ирдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл тус сантай холбоотой шинэчилсэн журам маань хараахан бэлэн болж цэгцрээгүй байсан учраас энэ хугацаанд төлөгдсөн зээл бүгд өмнө үүссэн өр авлагыг барагдуулахад зарцуулагдсан.

Одооноос зээл олгож эхэлнэ. Иргэд, ААН-үүд зээлийн шинэчилсэн журамтай маш анхааралтай танилцаж бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна. Мөн цаашид явцын дунд энэхүү журамтай холбоотой илүү боловсронгуй болгох ажлууд хийгдэх байх.  

Зээл авсан иргэн ААН-үүдийн зээлийн гэрээнээс хичнээн зөрчил илэрсэн бэ?

Түрүүн хэлсэнчлэн өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 291,4 тэрбум төгрөгийн авлагтай гэсэн тооцоо гарсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 322 төслийн 79 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний зөрчил үүссэнээс зургаан иргэн ААН-д хамаарах хэргэгт шүүхийн албадан гүйцэтгэх шийдвэр гарсан. Мөн шүүхийн шийдвэр, захирамж гарсан ч биелүүлээгүй 15 иргэн ААН-ийн 4,5 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа 35 иргэн, ААН-ийн 11,1 тэрбум төгрөг, шийдвэр гүйцэтгэх газрын хугацаа сэргээх 6 иргэн, ААН-ийн 142 сая төгрөг , эрэн сурвалжилж байгаа шүүхэд дахин өгөх нийт 23 иргэн ААН-ийн 2,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх