etoim.mn
photos/5c6a08ed13afa.jpg

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна.Тус сургуулийн 500 орчим хүүхэд халдвар тээж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа. 

Ё.Баатарбилэг "Өнгөрсөн долоо хоногт намайг орон нутагт ажиллаж байхад энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе" гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх