Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1535353175_sarangerel15.jpg

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хүүхдүүд сүрьеэ өвчнөөр өвчилсөн гэх асуудал нийгэмд шуугиан тарилаа. Энэ асуудалтай холбогдуулан ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас сургууль дээр баг гаран ажиллаж байна. Харин дөнгөж сая салбарын сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч, албан ёсоор тус сургуулийн 38 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн гэдгийг хэллээ. Тэрбээр “Өчигдөр бид хуралдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр үүссэн асуудал дээр албаныхан ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд тус сургууль дээр сүрьеэ өвчний халдвар гарч, ХӨСҮТ хяналтандаа авч хүүхдүүдийг оношилсон байна. Одоогоор сүрьеэгээр өвчилсөн гэх хүүхдүүдийг эхний ээлжинд оношлоод эмчилгээ эхлэх гэж байна. Эцэг эхчүүд эмчилгээний асуудалд эмзэглэж байна. Яагаад гэвэл сүрьеэгийн эмчилгээ хийлгэх нь хүнд, эмийг нь уухаар элэг гэмтээдэг гэсэн ойлголттой байна. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа юм билээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд нэг багшид сүрьеэ илэрсэн гэх онош гарсан байгаа. Эмчилгээний асуудлаар эцэг эхчүүдтэй зөвлөлдөж ойлголцохоор ХӨСҮТ-ийн багийг Нийгмийн эрүүл мэндийн багийнхан сургууль дээр ажиллаж байна. Сүрьеэгийн өвчтэй багшид ХӨСҮТ-ээс эдгэсэн гэх бичиг өгөхгүй. Эмчилгээ хийгээд эмнэлгээс гарсан гэх бичгийг хийж өгнө. Өвчтэй багшийг ажилд авсан гэх асуудлыг салбарын яам хариуцахгүй. Мөн хүүхдүүдийг эцэг эхчүүдийн зөвшөөрөлгүй нууцаар эмчилсэн гэх мэдээлэл алга. Нуух шаардлага байхгүй. Харин эсрэгээрээ сургууль дээр ХӨСҮТ-ийн эмчилгээ тандалтын багийнхан ажиллаж байна. Хэрвээ ХӨСҮТ-ийнхэн халдвартай багшид эдгэсэн эрүүл гэсэн бичиг хийж өгсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно. Харин тэр багшийг томилсон гэх асуудал салбарын яамтай хамаагүй” гэлээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх