etoim.mn
photos/a0eda4ee322bb771f4fadfd49ba657a1f13cf03b.jpg

Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээлэл байна. Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Хуулийг хэлэлцэж батлахаас өмнө Ерөнхийлөгч саналаа хүргүүлсэн ч УИХ хүлээж аваагүй. Тиймээс тус хуулийн төсөлд Ерөнхийлөгч энэ долоо хоногт хориг тавьж магадгүй байгаа тухай мэдээлэл байна.

Ерөнхийлөгч чуулганы хуралдаантай өдрүүдэд хориг тавьбал 14 хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэх учиртай.

Гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог. Хэлэлцүүлгийн эдгээр өдрүүдэд УИХ-аас баталсан хууль, шийдвэрийн хэрэгжилт түр түдгэлздэг билээ.

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, уг өөрчлөлтөөр Их хурлаас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй болгосон юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх