etoim.mn
photos/15577254435cd901032929d.jpg

Монгол Улсад жилд дунджаар 500-600 хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирч байна.

Зөвхөн өнгөрөгч жил буюу 2018 онд 5323 хүн зам тээврийн осолд өртсөнөөс 4761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алджээ. Энэхүү тоо нь Японд зам тээврийн дайн гэж хэлэгдэж байсан 1970-аад оны зам тээврийн ослын улмаас амиа алдсан тоон үзүүлэлттэй адил түвшинд байгаа юм.

Тэгвэл зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг уриалсан нэгэн төслийг “Жайка” олон улсын байгууллагаас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран эхлүүлээ. Энэхүү төсөл нь энэ оны наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Төслийн гүйцэтгэгч нь Монгол Контент компани бөгөөд төслийн хүрээнд зургаан удаагийн зурган өгүүллэгийг олон нийтийн хүртээл болгохын зэрэгцээ хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан шинэхэн дууг “төрүүлэх” юм. Дуу нь хэдийнээ зохиогдож, дуучин нь дуулсан бөгөөд клип хийгдсэний дараа олны хүртээл болно.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх