etoim.mn
photos/196057-10112016-1478758425-1478682593-oyunhorol.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар иргэдэд Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжжээ. МАН-ын 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт "Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй иргэдэд итгэлийн зээл олгоно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгажээ.  Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд банкны зээлд хамрагдаж чадахгүй байна. Энэ төсөлд барьцаа шаардахгүй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ. Нийгмийн итгэлцлийг бий болгосноор иргэд амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэнэ. Банкнаас зээлдэгчдийн судалгаагаар иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэл зээл авдаг. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байна. Хууль батлагдсанаар: 

  • Өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих
  • Өрхийн дундаж орлого нэмэгдэх
  • Санхүүгийн боловсрол, сахилга бат нэмэгдэх ач холбогдолтой. Ямар нэг хугацаа хэтэрсэн зээлтэй, батлан даалт гаргаж гөгсөн хүнд зээлд хамрагдаж чадахгүй. 
  • Сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан. Өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах хүнд батлан даалт гаргаж өгнө. 

18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дараагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй олгохоор төсөлд тусгасан гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тайлбарлав. Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээл олгоход зарцуулах тооцоолол хийсэн байна.  МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгох хуулийн төслөө Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа юм байна. 

Мэдээлэл хийсний даргаачаар сэтгүүлчдийн асуултад хариулав.   

 

- Арилжааны банкуудын шалгуур тавих уу?

Ямар нэг арилжааны банкаар явуулахгүй. Төр иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгох гэж байгаа. Зөвхөн Төрийн банкаар дамжуулж энэ зээлийг олгоно. 

- Ипотекийн зээл иргэдэд хүртээмжтэй биш байгаа. Энэ мөнгийг ипотекийн зээлд зориулж болохгүй юу?

Ипотекийн зээлийг Засгийн газар үе шаттай олгож байгаа. Цаашдаа ч олгосоор байх болно. 

- Энэ зээлийн шалгуурыг давах дундаж давхрага бий юу? Айл өрх бүр цалингийн, хэрэглээний зээлтэй. 

Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн энэ төслийг хэрэгжүүлдэг. Тэд амжилтад хүрсэн байдаг. Төсвөөс жилдээ 200-300 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкаараа дамжуулж олгоно. Эрдслийг төр даана гэж байгаа. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.131.243.186]

2019-05-13 15:34:27

балай авгай өөрсдөө болохоор 200 саяын зээл авна иргэдэд болохоор 20 сая энүүгээр юу хийхийн гайгүй шиг үйлдвэрийн тоног төхөөрөмж ч хүрэхгүй хийсэн хэргэ далдлах санаа