etoim.mn
photos/download.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн сумдаар болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 6 хүний амь нас эрсэджээ. Цаашид ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байгаа юм байна. 

 Иймд:

- Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

- Малаа ойрын бэлчээрт хариулах,

- Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх