Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c69mgfq51v8oid119g18vs1o9o1.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж хальтиргаа гулгаатай байна.

  Орон нутгийн замд замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна.   Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 494 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 376 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.   Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон байна.   Хандгайтын зам “Янзага” зуслангийн баруун урд замд T.Ractis маркын автомашин нь Lexus-570 маркын автомашинтай мөргөлдөж, зорчигч 20-25 насны 3 хүн гэмтсэн,   Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Саахарын рашаан гэх газар H.Avante XD маркийн автомашины жолооч нь замын хажуугийн хад мөргөж, жолооч Б амь нас хохирч 1 хүн гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх