etoim.mn
photos/a36259_60121781_2287689107945931_6257244648457109504_n_1__x974.jpg

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц бүрэлдэхүүн, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн сайжруулах, эрдэмтэн судлаачдын сорил туршилтын үр дүнд батлагдаж шалгарсан арга технологийн дагуу мод, сөөг, өвслөг ургамлыг ногоон байгууламжинд нэвтрүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан ШУА-ийн холбогдох хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нартай санал солилцлоо.

Уулзалтын үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоогоор олон улсын дунджаас 3-4 дахин бага байна.  Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөлт хийх хэрэгтэй байна. Ялангуяа нийслэлд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утаа, тоосыг илүү ихээр шингээх чадвартай, эрс тэс цаг уурын нөхцөлд шалгарсан хамгийн тохиромжтой тарьц суулгацууд юу байгааг мэргэжлийн үүднээс анхааран судалж, бидэнд зөвлөгөө мэдээлэл өгч баймаар байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Нийслэлийн иргэдийн амьдрах орчны агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэгдэж буй олон талт санал санаачилга, бүтээлч ажлуудын хүрээнд ногоон байгууламжаа эрс нэмэгдүүлэх замаар хүрээлэн буй орчныг нөхөн сэргээдэг бусад улс орны туршлага, үйл ажиллагааг Улаанбаатарт нэвтрүүлэх нь зүйтэй гэдэгт эрдэмтэн судлаачид ч санал нэгдэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх