etoim.mn
photos/olloo_mn_1530065652_hurdanmori2.jpg

“Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо/МҮМУУХ/-ноос өнөөдөр /2019.05.10/ хэвлэлийн бага хурал хийж холбооныхоо баримтлах чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж буй улсын болон бүсийн наадамд монгол, эрлийз адууг ялгалгүй уралдуулснаар олны дунд маргаан үүсгэх болсон билээ. Харин улсын чанартай наадамд зөвхөн монгол адууг уралдуулснаар уяачид шударга наадах боломж бүрдэнэ. Иймд уралдах морьдыг ялгах, үүлдэр тогтоох комиссыг байнгын ажиллагаатай болгож, морьдыг баримтжуулах бүртгэлийн ажлыг нээлтэй хяналтын дор хийхээр төлөвлөжээ.

Мөн морин тойруулгатай болох ажлыг бусад холбоотойгоо хамтран хийх болсноо хэлж байв. Нэг наадамд эрлийз гэж ороод, нөгөөд нь монгол адуу гэж давхидаг явдлыг цэгцлэхээ МҮМУУХ-ноос мэдэгдсэн. Уяачид, малчдаас гадна адууны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэдийг тус холбоо эгнээндээ нэгтгэжээ.

Одоогийн байдлаар тус холбооны тэргүүлэгчдийн тоог 108 байхаар тогтоосон бөгөөд 46 нь сонгогджээ. Тэд энэ сард болон зургадугаар сард МҮТУУХ-ны дараагийн хурлаа хийхээр зэхэж байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Хэнчбиш

[203.91.115.54]

2019-05-12 14:24:58

Үүлдэрлэг байдлыг тогтооно гэдэг аль нэг холбооны сонгосон эрдэмтэн гэх нөхдийн "нүд".ээр шийдэх асуудал биш дээ Цусныхимолюменисценц тодорхойлох аргаар үүлдэрлэг байдлыг ттогтоож сертификатжуулаад хэддэх үеийн эрлийзийг улсын наадамд уралдуулах тухай засгийн газрын шийдвэр гараад уолчих асуудал