Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ccfab1_60336798_2379785952300377_5109421806901526528_n_x974.jpg

СХД-ын 29 хорооны нутаг дэвсгэр Москва хорооллын орчимд цэцэрлэг сургуулийн бүтээн байгуулалт эхэллээ. 2005 онд Москва хороолол баригдаж эхний оршин суугчид орж байсан. Одоогоор энэ хороололд 7000 гаруй иргэд амьдарч байна. Энэ хорооллыг барихдаа сургууль цэцэрлэгийн зориулалттай ашиглана гэсэн газрыг худалдаж гурван шатны шүүхийн маргаан эцэслэж хууль ёсны эзэмшигчид нь газар нь очсон.

Үүний дараа СХД-ээс сонгогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Н.Учрал удаа дараа тус газрыг нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөлтийн дагуу сургууль, цэцэрлэг бариач гэсэн санаачлагын дагуу хууль ёсны эзэмшигч байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд 960 хүүхдийн сургуулийн барилга, 240 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажлыг эхлүүлээд явж байна.

Сонгууль болгоноор иргэдийн шаарддаг хүсэлт ийнхүү биелж байна. Цаашдаа улсын комисс хүлээн авах хүртэл УИХ-ын гишүүн Н.Учрал хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. СХД-ын 29-р хороонд цэцэрлэг, сургууль баригдсанаар ойр орчмын 7 сургууль хамрах хүрээгээрээ ачаалал нь буурч хүүхдүүд гэрийнхээ орчимд сургууль цэцэрлэгт хамрагдах боломж бүрэн хангагдах юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх