etoim.mn
photos/0070b06f-1c2e-4a6b-b87a-49f0f4ad8546.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.  Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг хувиар тооцох тодорхой аргачлал байдаг. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Засгийн газар өнгөрсөн жил хэр зэрэг ажилласан, төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг биелүүлсэн гэдэгт дүн тавих гэж байна. Сүүлийн үед зарим яам, тамгын газрынхан энэ УИХ-ыг үл хүндэтгэн, ирэхгүй байгаа зүйл байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганы хуралдаанд ч ажиглагдаж байна.  Цаашид анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн салбарыг тодорхойлох хэд хэдэн тоон үзүүлэлт байна. Тухайлбал, Жижиг зээлийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ 70 хувь гэж байна. Өнгөрсөн жил ЖДҮХС-ийн асуудал өнгөрсөн жил хүрэх эзэндээ очоогүй, гишүүд холбогдсон асуудал үүссэн. Тэгвэл хэн энэ 70 хувь гэсэн тоо хаанаас гараад ирэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ЖДҮ-ийн дэмжих зээлийн хүртээмжийн биелэлт 70 хувьтай гарсан. Засгийн газраас 2018 онд гадаадын зах зээл дээрээс бонд авахгүй, арилжааны банкуудаас мөнгө зээлэхгүй, өмнө нь авсан өр зэлүүдийг буцааж төлөх ажлыг хийсэн. 6,5 их наядын өрийг буцааж төлсөн. Зөвхөн арилжааны банкинд 4 орчим их наяд бөгөөд энэ мөнгө жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл болж очсон. Энэ агуулгаараа 70 хувь гэж үзэж байгаа. Мэдээж ЖДҮХС-ийн зээл олголтод тодорхой алдаа дутагдал гаргаж, үүнийгээ засч залруулах, цаашид сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат: Үндсэн чиглэлийн биелэлт 60 гаруй хувь биш 32,3 хувьтай байгаа юм. Үндсэн чиглэлийн үр дүнд эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байх тухай л ярих болохоос түүнээс гоё тоо ярих бол биш. Иргэн өлсөхгүй, орон сууцтай, даарахгүй, ажилтай байх хэрэгтэй, энэ нөхцөлийг төр бий болгож өгөх ёстой. Яг бодит амьдрал дээр хүнсний барааны үнэ өссөн, эрчим хүчний асуудал ирэх жил тэг зогсолт хийхгүй байх баталгаа алга, ипотекийн зээлийн асуудал зорилтот түвшинд хүрээгүй, 4,8 их наяд төгрөгийг  Үндсэн чиглэлийн биелэлтэд зарцуулсан ч ажлын байр нэмэгдээгүй байна. Яагаад эрчим хүчний асуудлаар улстөржиж, хэрэггүй төсөлд санхүүжилт хийдэг вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн буруу бодлого явуулахад улс орон хямардаг, ард иргэдийн амьдрал доройтдог гэдгийг 2012-2016 онд би маш сайн мэдэрсэн. Өнөөдөр ноолуур, мах өндөр үнэтэй малчдын амьжиргаа дээшилж байна, төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн, орон нутагт ажлын байр нэмэгдэж байна. Гэхдээ улсын төсвийн орлого бүх аймаг, сумдад нэмэгдэж байна гэдэг нь эдийн засгийн идэвхжил байгаа, нэмэгдэж байгаа нь эдийн засгийн идэвхжил ямар байгаа нь харагдах байх. Мэдээж бүх зүйл нэг дор сайхан болно гэж байхгүй ч тодорхой хэмжээнд зорилгуудаа тавиад ажиллаж байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх