etoim.mn
photos/mfa77510-984x1024.jpg

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүн ноён Дамиен Ренарыг хүлээн авч уулзаж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны төслүүд, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сенатор Д.Ренар Францын Ажил олгогч эздийн холбоо МЭДЭФ-ээс өнгөрсөн 4 дүгээр сард Парис хотноо зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон Францын олон салбарын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулахыг ихэд сонирхож буйг онцолж, Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, бизнесийн салбарт дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Д.Цогтбаатар сайд, сенатор  Д.Ренар нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл болон Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, Францын хөрөнгө оруулалтыг татахад улс төрийн тогтвортой байдал чухал болохыг тэмдэглэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх