Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/59750015_285630669045511_8114311034627424256_n-1-6q3i4ek0gz71bvkr6xilcme2vibomr958li8tjsnbr4-810x500.jpg

Онцгой байдлын ерөнхий  газрын даргын  А/143 дугаар тушаалын дагуу Орхон аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймгийн гамшгаас алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнд бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах юм.

Үзлэг шалгалтаар дээрх гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ,  гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх