etoim.mn
photos/0070b06f-1c2e-4a6b-b87a-49f0f4ad8546.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулснаар гишүүд санал хэллээ. 

Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын байнгын хороодын дарга болон УИХ-ын Тамгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны асуудлыг эхлээд хэлэлцэх хэрэгтэй байна. Мөн Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 2030-ын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ асуулгын хариугаа авмаар байна. Засгийн газрын үндсэн чиглэл, 2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх гэж байгаа энэ үед гишүүдийн тавьсан асуулгыг хэлэлцүүлж өгнө үү. 

УИХ-ын гишүүн Л.Тэмүүлэн: Оюунтолгойд шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тараасан. Тиймээс энэ дүгнэлтийг УИХ-ын бүх гишүүдэд өг, үзүүлэх ажлыг УИХ-ын дарга та зохион байгуулах хэрэгтэй байна. УИХ стратегийн орд газруудтай хийсэн гэрээг үзэж, танилцах эрхтэй байдаг шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Цахим бодлогын түр хорооны ажлыг эрчимжүүлмээр байна. Түр хороо 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа. Олон гишүүнтэй байгаа учраас ирц бүрдэхгүй байна. Энэ долоо хоногт түр хорооны хурал хийх гэсэн боловч 7-хон гишүүн ирсэн. Тиймээс Түр хорооны гишүүдийг цөөлж өгөөч. Уг нь цахим бодлогын түр хорооны хурал дараа долоо хоногт болно. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдрийн хэлэлцэх асуудалд Хүний эрхийн 18-р илтгэл орсонгүй. Уг нь энэ долоо хоногтоо багтаагаад хэлэлцмээр байна. Өчигдөрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Л.Болд Содномдаржаа, Чимгээ нарыг суллах санал гаргасан ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй гэлээ гэсэн мэдээллийг тараасан. Энэ бол худлаа мэдээлэл шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Яг үнэндээ УИХ-ын Хуульзүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд тэднийг суллах асуудлыг Засгийн газар даалгах гэсэн шийдвэр гаргасан шүү. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Анх Оюутолгойн гэрээг УИХ-д оруулж ирэхэд шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг нь би. Тухайн үед ашиггүй гэрээ боллоо гэж дугарч байхад бүгд үл тоож баталсан. Ингээп хөөцөлдсөөр байгаад өнгөрсөн жил гэрээг шалгах ажлын хэсэг байгууллаад амралтгүй ажилласан. Одоо шалгалт дуусаад дүгнэлт гарахад энд суучаад шүүмжлээд байх нь зохисгүй байна. Үхтлээ тэмцэж байж 57-р тогтоолыг гаргасан шүү дээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Оюунтолгойн асуудалтай холбоотоогойр янз янзын мэдээлэл явж байна. Өнөөдөр энэ асуудал маш нухацтай хандах хэрэгтэй байна. Эдийн засгийн байнгын хороон дээрээ даацтай ярих хэрэгтэй байна. Ажлын хэсэг, АТГ, Аудитаас хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцээд байнгын хорооны саналаа даргын дэргэдэх зөвлөлд оруулаад ирээ гэсэн чиглэл өгч байгаа. Энэ долоо хоногийн асуулгын хариугаар Хүүхдийн хүчирхийллийн асуудлын хариуг сонсох болно. 

Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх