etoim.mn
photos/53e3005a537495ccf0d2670796bb6eda5af5875c.jpg

Геронтологийн үндэсний төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багийнхан 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд  Хэнтий аймаг, Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан сумын ЗДТГ, Эрүүл Мэндийн Газар, Ахмадын хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран  урьдчилан сэргийлэх үзлэгийг настнуудын дунд зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх үзлэгт 3 чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгч, 4 төрлийн оношлогоонд   настнууд хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан настнуудад үзлэг оношлогоо хийхийн зэрэгцээ настны эрүүл мэндийг үнэлэх дэлгэрэнгүй үнэлгээний асуумжийн аргаар үнэлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн. Геронтологийн үндэсний төвөөс урьдчилан сэргийлэх үзлэгийн багийнхан газар дээр нь очиж,  настнуудыг төрөлжсөн мэргэшлийн үзлэг оношлогоонд хамруулж, зөвлөгөө өгсөн нь настны сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээ болж чадлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх