etoim.mn
photos/bolorchuluun 142.jpg

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.05.08/ тус Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нэрийг дэвшүүлсэн. Нэр дэвшигчийн УИХ-д сонгогдсон хугацаа буюу парламентад ажилласан туршлага мөн тус салбарт ажиллаж байсан зэргийг харгалзан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн байна.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Байгалийн баялаг ард түмний өмч гэдэг нэрийн дор байгалийн доройтол хяналтаа алдсан. Иргэд болон хөдөлгөөнүүд тэмцээд үр дүн гардаггүй, шүүх дээр очоод хүчин мөхөсдөг байсан. Одоо хууль шүүхийн байгууллагын удирдлагууд солигдож байгаа учраас асуудал эерэгээр шийдэгдэх байх. Хэрэв би байнгын хорооны даргаар сонгогдвол байгаль орчноо хамгаалах чиглэлд тууштай ажиллах болно" гэжээ.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тус байнгын хорооны даргад Х.Болорчулууныг томилохыг дэмжлээ. Уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батална.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх