etoim.mn
photos/olloo_mn_1508997970_nyamdorj.JPG

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлийг сонслоо. Илтгэлийг  УИХ-ын гишүүн Н.Оюундарь гишүүдэд танилцуулсан юм. Эрүүдэн шүүсэн асуудлаар шинэ нөхцөл  байдал тусгаж болох эсэхийг илтгэлд тусгахыг гишүүн Л.Болд Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар санал гаргасан байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ХЭҮК-ийн гишүүдэд үзүүлэхр саналыг мөн Л.Болд гишүүн албан бичгээр гаргаж, үзүүлсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдууланл гишүүд асуулт тавьж, хариулт хэлсэн юм. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Хэрэг хүлээлгэх ятгалаг өдөр шөнөгүй явагдсан. Энэ зүйл явсаар байгаад 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Б.Содномдаржаа анх удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө зааж өгсөн зүйлийг нь ярьсан. Тэгээд мэдүүлгийг нь цаасан дээр бичүүлсэн, дараагаар нь худлаа гэдгээ хэлсээр байгаад шүүхийн ял авсан байдаг. Хэрвээ хууль номоороо явсан бол Дээд шүүхийн шүүгч хурлаа хийгээд энэ хүмүүсийг суллах ёстой. Гэтэл Дээд шүүхийн тэргүүн шүүгч, танхимын шүүгчийн бүрэн эрхийг булааж аваад, өөрөө хурал даргалаад шийдсэн. Үүнээс чинь болоод Дээд шүүхийн шүүгчийн өргөдөл бичих асуудал байхгүй болсон. Цэвэр албан тушаалын шинжтэй зүйл байгаа.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж: Бидний хувьд бичлэг үзсэн. Эрүү шүүлт тулгасан уу гэвэл дээд зэргээр бэлтгэлтэй тулгасан. Тэр бичлэг бол дээд зэргийн бичлэг. Өнөөдрийн байдлаар 461 дүгээр хорих ангиас ийм бичлэгийн дуу гарахгүй. Б.Содномдаржаа би хэрэг хийгээгүй гэсээр байгаад, Т.Чимгээгийн хувьд маш их айдастай байсаар дууссан. Бид нэгэнт эхлэл нь ийм харгис маягаар тулгасан юм чинь ядахдаа хурдан суллах хэрэгтэй. Ямар ч нөхцөлд үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй. Цагдан хорих байранд шүүгчийн тогтоолгүй нэг ч цаг байлгаж болохгүй.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Айдас гэдэг зүйл маш их бий болсон Энэ хэргийн гүйцэтгэх ажил явуулах, хорьж мөрдөх дөрвөн төрлийн ажиллагаанд Монголд мөрдөгдөж байгаа бүх хууль зөрчигдсөн. Би хуулийн сайдын ажлыг авахад энэ асуудал давж заалдах шатны шүүхээр ороод дуучихсан байсан. Надад “Чи юу хийж байсан бэ” гэж асуулт ирээд байгаа юм.

Хэдийгээр гэм зэмд холбогдож хоригдож байгаа ч гэсэн суллагдаж очоод гэр бүлтэйгээ амьдрах учраас хорих байрны нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авч байгаа. Бүх өрөөг камержуулсан. Давхар давхар арга хэмжээ авсан учраас Төв аймгийн подвальд бэлтгэлийг нь хангаж байгаад энэ хүмүүсийг тамласан. Бүх шүүгчдийн хуралдаанаар энэ хэрэг орох найдваргүй болсон.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хүний эрхийн комиссын хуулиа эргэн харах цаг болжээ. ХЭҮК-ийн эрх үүргийг нэмэгдүүлж өгье. Комисст ямар эрх байна вэ. Хууль хяналтын байгууллага, захиргааны байгууллагын хийх гэж байгаа үйлдлийг 45 хоног хүртэл түдгэлзүүлэх эрх зарим орны ХЭҮК-т байдаг. Төрийн байгууллагын албан тушаалтнуудаас мэдээ, материал нэхэх эрхтэй баймаар байна.

Ийнхүү ХЭҮК-ийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх чиглэлийг байнгын хорооны хуралдаанаас гаргалаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх