etoim.mn
photos/a07a1fc78d7729e45e7bdd88de77ebd4.jpg

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өсч, холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчиднэлээдгүй өртөж байгаа нь манай нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.

Нийслэлийн прокурорын газраас энэ он гараад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдсон нийт 63 хүнд холбогдох 43 эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргүүдийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэр бүхий шүүгдэгч нарыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “мөс, шавар, өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял шийтгэл оногдуулсан.

Шүүхээр шийдвэрлэгдсэн нийт 63 шүүгдэгчийн 62 хувьд 1-5 жилийн хугацаагаар хорих ял, 36 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ялыг  хойшлуулсан, харин 1 шүүгдэгчид 19.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх