Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d60306f53ed80ea9f2647580c720b96b01b5805c.jpg

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт Р нь 2012 оноос 2016 оныг хүртэл хугацаанд өөрийн ач охин болох есөн настай Г-гийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон байдаг.

Дээрх гэмт хэргийг тус аймгийн Сайхан сум дахь Сум дундын анхан шатны шүүх хянан хэлэлцээд, М.Р-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай хэмээн 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ялтаны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ хэмээн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх