etoim.mn
photos/5cd13ec69aea59.22951273.jpg

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, олонхийн саналаар Х.Батсүрэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дэмжсэн байна.

Түүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг юм байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий шүүгчид дөрвөн хүн өрсөлдөж, хоёр нь нэрээ татсанаас Х.Батсүрэн, Д.Ганзориг нар өрсөлдөж, Д.Ганзориг олонхийн санал авч байсан.

Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохыг татгалзсанаар дахин зөвлөгөөн зохион байгуулж, Ерөнхий шүүгчээ ийнхүү сонгосон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх