Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5b8b135b973f592658fca5cd0502189d.JPG

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн гэр хорооллын 40 гаруй хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт Эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон “Орчны эрүүл мэнд-II” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын орчны бохирдол нэг гол үүсвэр нь стандартын шаардлага хангахгүй, төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлон юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд аймаг, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 3040 төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлонгийн төлөв байдалд тандалт судалгаа хийсэн. Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхийн 84,9 хувь нь стандартын шаардлага хангахгүй энгийн нүхэн жорлон ашиглаж хөрс бохирдуулж байв. Суурьшлын бүсийн хөрсөнд хийсэн хяналт шинжилгээгээр 67,7 хувь нь их, дунд бохирдолтой байжээ.

Гэр хорооллын хороодын Засаг дарга, албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргийн дагуу эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулахад анхаарч холбогдох байгуулагуудтай хамтран сургалт зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг хог хаягдалгүй байлгах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх