etoim.mn
photos/f5a6ea97-8d08-4606-8d63-411ba7c82162.jpg

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог салбарын яамнаас 400 байхаар тогтоосон.Энэ жил нийт 18130 хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгсөн бөгөөд үүнээс босго оноонд хүрээгүй 3500 гаруй шалгуулагч өнгөрсөн сарын 20-нд дахин шалгалт өгсөн юм. Харин үүнээс 1000 орчим хүүхэд шалгалтандаа тэнцээгүй байна. Тэнцээгүй хүүхдүд энэ жилдээ их дээд сургуульд элсэн орох боломжгүй юм. Харин бусад хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжтой аж. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 2,5 жилдээ хүчин төгөлдөр байдаг байна.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Монгол хэлний шалгалтанд унасан хүүхэд бусад хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд дараа жил дахин Монгол хэл бичгийн шалгалтанд шалгуулаад их дээд сургуульд элсэх эрхтэй болох юм. Мөн энэ удаагийн шалгалтад босго оноо тогтоосноороо илүү давуу талтай байлаа. Өмнөх жилүүдэд шалгалтыг босго оноогүй зохион байгуулж ирсэн. Тиймээс элсэгчид шалгалтын материалаа хоосон өгөх тохиолдол зөндөө гардаг. Тэнцсэн тэнцээгүй хамаагүй муу байсан ч их дээд сургуульд тухайн хүүхэд ордог байсан. Энэ удаагийн шалгалтаар ийм асуудал үүсээгүй. Элсэгчдийн хувьд эх хэлээрээ найруулан бичих чадвар сайжирсан боловч монгол бичгээр уншиж, бичих төвшин хагалтгүй байна" гэв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Хэнчбиш

[203.91.115.55]

2019-05-07 17:07:42

76-гаас энэ тестээр шалгат авбал хэд нь босго оноог давах бол Энэ шалгалтын тестэд монгол бичгийг заавал оруулах шаардлага байна уу? Тэнцээгүй 1000 хүүхдүүд дунд математик. физик. хими. англи хэлээр 800оноо авах хүүхэд байвал яана даа яана