Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/б.хурц.jpg

Хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн цагдаагийн албаны мөрдөгчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж дөрөвдүгээр сарын 23-ны өдөр саатуулж, улмаар цагдан хорьсон байдаг. Түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид цагдан 15 хоногийн хугацаатай хорьж буй. Харин өнөөдөр цагдан хорих хуулийн хугацаа дуусч байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүхээр дахин хэлэлцэж шийдэх юм.

Түүнийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ. Гэтэл тэрээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй тухай албанаас мэдээлж байна.

Өнөөдөр үргэлжлүүлэн хорих саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт дахин хүргүүлэх юм. Харин цагдан хорих, эсэхийг шүүх, прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрлэх хэдий ч түүнийг өнөөдөр суллагдаж магадгүй гэх мэдээлэл ирсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх